ИХ ЗАСАГ ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Thumbnail

Мэндчилгээ

Их засаг ОУИС-ийн ууган бүрэлдэхүүн сургууль болох Их Засаг Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, оюунлаг оюутан залуучууд, үе үеийн төгсөгчид, тэдний эцэг, эх, хамтран ажилладаг болон ажил олгогч байгууллагууд, ажилтан ажилчид та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Их засаг ОУИС-ийн Их Засаг Хууль зүйн сургуулийн хамт олон бид Монгол Улсын хууль эрх зүйн салбарт хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэг боловсролтой, үндэсний түүх соёл өв уламжлалаа дээдлэн хүндэтгэдэг, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа 30 дахь жилдээ төлөвлөн зохион байгуулж байна . Бид 2012, 2020 онуудад Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр эрх зүйн сургалтын хөтөлбөрүүдээ амжилттай магадлууллаа Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Их засаг Хууль зүйн сургуулийн захирал Ц.Алтангэрэл

ТҮҮХЭН ТОВЧОО

Их Засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургууль нь 1994 онд Их Засаг Хууль Зүйн дээд сургууль нэртэйгээр үүсэн байгуулагдсан нь эдүгээ хууль зүйн сургуулийн үндэс суурь юм.

Тус сургууль нь 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн их сургуулийн бүрэлдэхүүний сургууль болон зохион байгуулагдаж ажиллаж байна. Эрх зүй, Бизнесийн эрх хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэж байна. Анхны захирлаар Доктор, дэд профессор Г.Туяа, деканаар Н.Цэдэнбалжир, О.Батхуяг нар ажиллаж байсан бол одоо тус сургуулийн захирлаар Ц.Алтангэрэл, профессорын багийн ахлагчаар доктор дэд профессор Л.Нарантуяа, Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ахлах багш Ж.Баасанжав, Иргэний эрх тэнхимийн эрхлэгчээр ахлах багш Г.Эрдэнэбилэг, Төр захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ахлах багш Б.Болортогос, деканаар Б.Баяраа, Н.Үнэнчимэг нар ажиллаж байна.

Thumbnail

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

Их Засаг Хууль зүйн сургууль нь:

Суралцагчдадаа гадаад хэлийг хоёр дахь мэргэжил эзэмших хэмжээнд судалж, үндэсний түүх соёлын өргөн мэдлэгтэй, хүмүүжил ёс суртахууны зөв төлөвшилтэй, компьютерын цогц мэдлэгтэй, онолын мэдлэгийг практикт ашиглах болон багаар ажиллах чадвартай чадварлаг боловсон хүчин болгож төгсгөнө.

• 2012, 2020 онд Эрх зүй хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орж Монгол улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль юм.

• Монгол улсын хуулийн их дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний аварга сургууль

• Мөн Их Засаг ОУИСургуулийн “Оюутны намар” урлагийн их наадмын 10 удаагийн Шилдгийн шилдэг сургууль, Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 7 удаагийн аварга, волейболын аварга шалгаруулах тэмцээний 10 удаагийн аварга, үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээний 7 удаагийн аварга сургууль гээд алдар түүх арвинтай Их Засаг ОУИСургуулийн Шилдгийн шилдэг хамт олон билээ.

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС