Их засаг ОУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, оюунлаг оюутан залуучууд та бүхнийхээ сургалт хүмүүжлийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Их засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамт олон бид Монгол улсын Эрх зүйн салбарт шинэ мэдлэг чадварлаг хуульч бэлтгэж , тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий Их Засаг олон улсын их сургуулийн шилдэг салбар сургууль байж сургуулийнхаа хөгжилд далайцтай хувь нэмэр оруулах зорилготойгоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа 27 дахь жилдээ төлөвлөн зохион байгуулж байна .
Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Их засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ц.Алтангэрэл
Их Засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургууль нь 1994 онд Их Засаг Хууль Зүйн дээд сургууль нэртэйгээр үүсэн байгуулагдсан нь эдүгээ хууль зүйн сургуулийн үндэс суурь юм.Тус сургууль нь 2006-2007 оны хичээлийн жилээс их сургуулийн бүрэлдэхүүний сургууль болон зохион байгуулагдаж ажиллаж байна.
Хууль зүйн сургууль нь элсэгчиддээ гадаад хэлийг хоёр дахь мэргэжил эзэмших хэмжээнд судалж, үндэсний түүх соёлын өргөн мэдлэгтэй, хүмүүжил ёс суртахууны зөв төлөвшилтэй, компьютерийн цогц боловсролтой, онолын мэдлэгийг практикт ашиглах болон багаар ажиллах чадвартай чадварлаг боловсон хүчин болгож төгсгөнө.