“ИХ ЗАСАГ ” ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА
“ Их Засаг” ОУИС нь орчин үеийн номын сангийн үйлчилгээний хэлбэрт шилжсэн“Чөлөөт сонголттой ”сургалт судалгааны6 номын сантай. Цахим үйлчилгээний, нийтийн, эрдэм шинжилгээ судалгааны, чөлөөт сонголтын, тогтмол хэвлэлийн төрөлжсөн заал танхимуудтай.
Уншигч хэрэглэгчдэд соёлтой үйлчилгээ үзүүлэхийн тулд уншлагын танхимуудыг, электрон уншлагын танхим, эрдэм шинжилгээний уншлагын танхим, уншлагын танхим, тогтмол хэвлэлийн уншлагын танхим гэх мэтээр төрөлжүүлсэн ба чөлөөт сонголт үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
ИхЗасагОУИС-ийн төв номын сангийн эрхэм зорилго:
Уншигч хэрэглэгчид нь олон улсын жишиг стандартад нийцсэн боловсрол эзэмших, үндэсний түүх соёлоо судлан суралцах таатай орчинтой, номын арвин сан хөмрөгтэй,мэдээллийн баялаг нөөцтэй, найрсаг үйлчилгээтэй, хэрэглэгч төвтэй цахим номын сан байна.гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Номын сангууд олон улсын стандарт ISO17799; 2003 “ Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ыг үзүүлэлт бүрээр бүрэн хангаж ажилладаг. Номын сангийн байрны гэрэлтүүлэг, барилгын дулаан чийгшил, эрүүл ахуйн нөхөл, уншигчдад үйлчлэх байрны орчин, фонд хадгаламж, номын сангийн тоног төхөөрөмж, номын сангийн ажилтанд тавигдах шаардлага зэрэг нь мэргэжлийн номын сангийнстандартын дагуу бүрэн хангагдсан болно.
Нийт 12 номын санч - мэдээллийн ажилтан ажилладаг.Мэргэжлийн номын санч боловсон хүчнээр бүрэн хангагдсан.
ИЗОУИС-ийн Номын сан дараах нэгж салбаруудаас бүрддэг.
ИЗОУИС-ийнТөв номын сан 1994 онд “ Их засаг” хууль зүйн сургуулийн дэргэд анх байгуулагдсан.Нийт 11361 ш ном сурах бичигтэй. Үүнээс:
монгол хэл дээрх ном сурах бичиг 8820
гадаад хэл дээрх ном сурах бичиг 2541 ш.
Чөлөөт уншлагын танхим, цахим уншлагын болон багаар ажиллах ганцаарчилан хичээллэх боломжбүхий орчин үеийн номын сангийн байрлал, тохижилтыг хийсэн 150 хүний суудалтай уншлагын 2 танхимтай. Тус уншлагын танхимд интэрнетд бүрэн холбогдсон20 ш комьпютэртэй бөгөөд оюутан залуу, уншигчид электрон каталоги ажиглах болон цахим уншлагыг хийж танхимаар үйлчлүүдэг. Мөн тус номын санд үнэ төлбөргүй интэрнэт орчин үүсгэсэн WiFi ашиглан цахим орчинд ажиллаж, мэдлэг мэдээллээ олж авах боломж бүрдэж байна. Уншлагын танхим 2 ээлжээр ажилладаг бөгөөд уншигчдад ном сурах бичгийг гэрээр 2 хоногийн хугацаанд үнэ төлбөргүйгээр олгодог.