Их засаг олон улсын их сургуулийн номын сангийн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1.Номын сан нь ИЗОУИС-ийн цогцолборын захирлын харьяалалд үйл ажиллагаагаа явуулахба ажлаатайлагнан шийдвэрлүүлж байх.
2.2.Номын сангийн эрхлэгчийг захирлын тушаалаар томилно.
2.3.Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж холбогдох асуудлаар тушаал шийдвэр гаргуулах, номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг стандартын түвшинд байлгах хариуцлага хүлээнэ.
2.4.Номын сангийн эрхлэгч нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж авахад оролцоно.
2.5.Номын сангийн ажиллах цагийн хуваарь, төлбөрт үйлчилгээний үнэ тарифийг эрхэлсэн захирал баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
2.6.Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэмжурамтай байна.
2.7. Номын сан нь албан ёсны баталгааны тэмдэгтэй байна.
2.8.Номын сан нь ном сурах бичиг, тогтмол хэвлэлийн жагсаалтыг үндэслэн номын сангийн төсвийн дагуу номын фондыг байнга баяжуулж байна.
2.9.Номын сангийн барилга байгууламж нь олон улсын стандарт ISO 17799:2003 “Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ын шаардлагыг хангасан байна.
2.10.Номын сан нь эрдэм шинжилгээний уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, номын фонд, уншлагын танхим, гэсэн хэсгүүдтэй байна.
Номын сангийн номын фондын бүрдүүлэлт нь: багш, ажилтан, оюутан
суралцагчийнэрэлхэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгосон, орчин үеийн
техниктехнологи, шинжлэхухааны хөгжилд нийцсэн, мэргэжлийн ном, сурах бичиг, танин мэдэхүйн болонуран зохиол,цахим ном,г.м нийгэм соёлын хэвлэлээр бүрдүүлсэн норматив стандартыг хангасан байвал зохино.
Сургуулийн нийт оюутны тоо, номын сангийн фондын хэмжээ, сургалтын чиглэл,
мэргэжилба онцлог, багш, оюутны судалгаа- шинжилгээний ажлын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч номын сангийн бүтэц, номын санчийн орон тооны асуудлыг эрх
бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.13.Номын сан нь уншигчдын тав тухтай орчинг бүрдүүлж байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг, дотоод орчны дулаан, чийгшил зэрэг, номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцөлийг хангасан байна.
2.14.Номын санчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг сургуулийн захиргаа дэмжиж ажиллана.
2.15.Номын сангийн дэргэд номын сангийн зөвлөлтэй байх. Зөвлөл нь дарга,гишүүдтэйбайна.
Гурав. Номын сангийн эрх, үүрэг
Номын сан дор дурдсан эрх эдэлнэ.
Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан цогцолборын захиралд тавьж шийдвэрлүүлэх.
Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх.
Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах.
Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд зүйлсийг худалдан авах зэргээр хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах.
Номын сангийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардах, хэвийн нөхцөлийг хангуулах.
Номын санд мөрдөж буй хууль, дүрэм журмын дагуу он болон утга, агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж фондын эргэлтийг сайжруулах.
Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн болон коллежийн номын сан, олон улсын байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, төсөлд оролцох.
Төлбөрт үйлчилгээнээс олсон орлогыг номын сангийн дотоод тохижилтонд, бичиг хэрэгсэл, гэмтсэн ном, хэвлэлийг сэлбэж засахадзарцуулах ба зарцуулалтыг улирал, жилийн ажлын тайланд тайлагнана.
3.2.Номын сан дор дурдсан үүрэг хүлээнэ.
Номын сан нь өөрийнүйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөртүвшинд явуулна.
Уншигч хэрэглэгчдэд ном хэвлэл, мэдээлэл ашиглах, номын сангийн програм ашиглахмэдлэгтэй болгон ном хэвлэлээр шуурхай үйлчилнэ.
Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, үр дүнг тайлагнана.
Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж,үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.
Ном, мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлнэ.
Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулан, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг нэвтрүүллэнэлектрон мэдээллийн санг бий болгоно.
Фонд бүрдүүлэлт уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай хангаж үйлчилнэ.
Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажльг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана.
Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан сургуулийнзахиргаандтавьж шийдвэрлүүлнэ.
Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх.
Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах.
Дөрөв. Номын сангийн уншигчийн эрх, үүрэг
4.2.Номын сангийн уншигч нь дор дурдсан үүрэгтэй