Их засаг-ОУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Үндэсний инженер технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, оюунлаг оюутан залуучууд та бүхнийхээ сургалт хүмүүжлийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
ҮИТСургуулийн хамт олон бид Монгол улсын инженер, технологи, зочлох үйлчилгээний салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий Их Засаг олон улсын их сургуулийн шилдэг салбар сургуулийн нэг байж сургуулийнхаа хөгжилд далайцтай хувь нэмэр оруулах зорилготойгоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулж ирсэн.
Манай хамт олон бүрэлдэхүүн сургуулиуд дотроосоо сургалт хүмүүжил, соёл олон нийтийн ажил, сурах их үйлсээрээ үргэлжид түүчээлэгч байж өөрсдийн үнэт зүйлс болсон:
Үлгэр жишээч
Ихийг санаачлагч
Тогтвортой хөгжигч
Судлаач хамт олон байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
ҮИТС-ийн багш бүр эрдэмтэн судлаач, оюутан бүр манлайлан суралцагч байж, Монголын мянган мянган оюунлаг залуусын тэргүүнд эгнээнд алхаж, Аялал жуулчлал, Инженер, Мэдээлэл технологийн салбартаа инновацийг нэвтрүүлэгч шилдэг мэргэжилтэнгүүд болохын ерөөлийг дэвшүүлье.
Үндэсний Инженер Технологийн Сургууль нь 2001 оноос эхлэн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр элсэлт авч, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2003 оноос Мэдээллийн Технологийн чиглэлээр, 2014 оноос сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн Инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Өдгөө ҮИТС нь Барилгын инженерийн хөтөлбөр, Аялал жуулчлал зочлох үйлчилгээний хөтөлбөр, Цахилгааны инженерийн хөтөлбөр, Мэдээлэл технологийн хөтөлбөр, Гадаад хэлний хөтөлбөр гэсэн үндсэн 5 хөтөлбөрийн багийн эрдэмтэн багш нар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Хөтөлбөрийн нэр :Цахилгааны инженер :
Хөтөлбөрийн индекс: 071309
Хөтөлбөрийн зорилго: Өөрийн болон бүс нутгийн орны зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан үйлдвэрлэл, хэрэглээний аль ч салбарт ажиллах мэргэжлийнөндөр мэдлэг, инженерийн шийдэл гаргахтүвшинд судалгаа шинжилгээ хийх, өөрийгөө нээж хөгжүүлэн, багаар ажиллах чадвар,дадал эзэмшсэнцахилгааны инженербэлтгэхэд оршино.
Ажиллах хүрээ:
Эрчим хүчний салбар /Үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт хэрэглэгч /, Хэрэглэгээний салбарт, Уул уурхай тээвэр хөнгөн хүнс ХАА гэх мэт салбарт ажиллах боломжтой. чиглэлээр мэргэжилтэнг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргаж байна.
Лондон 2008, олон улсын BID байгууллагын чанарын чуулганаас чанар, онцгой сайн үйл ажиллагааны дэвшилд олгодог Олон улсын чанарын хаан титэм шагналыг 2008 онд хүртсэн.
2010 онд Ази Номхон далайн бүсийн чанарын сүлжээний гишүүн болсон.
Төгсөгчдийн 84,5% нь мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа ба олон улсын болон Монгол улсын яам агентлаг, төрийн захиргааны болон нутгийн өөрийн удирдлагын байгууллага, хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.
Онолын мэдлэгийг практиктай уялдуулан эзэмшүүлэх зорилгоор БНСУ-ын Канвоны Үндэсний Их Сургууль, Тэгү-гийн Их Сургууль, Алс Дорнодын Их Сургууль, Кён-Ин Эмэгтэйчүүдийн Их Сургууль, Японы Киото-Гакуэн-ий Их Сургууль, Комазава-гийн Их Сургууль, БНХАУ-ын Хэбэйн Их Сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Тянжиний Аж Үйлдвэрийн Их Сургууль, Киприйн Каса Коллеж зэрэг сургуулиудтай багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн Японы Юкай Ресорт компанитай байгуулсан гэрээний дагуу Япон улсад 1 жилийн хугацаагаар цалинтай үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг.
Оюутны гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор сонгон болон мэргэжлийн хичээлийн цагийг түлхүү орж, танилцах, үйлдвэрлэлийн, хээрийн дадлагуудыг хамтран ажиллах гэрээтэй 60 гаруй бизнесийн байгууллагатай сургалт-практикийг хослуулан явуулдаг.
Оюутнууд мэргэжлийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг олон улсын болон улсынчанартай мэргэжлийн уралдаан тэмцээн, онолын мэдлэг сорих мэтгэлцээнд оролцож удаа дараа тэргүүн, дэд байруудыг эзэлж ирсэн.
Хөтөлбөрийг боловсруулахад боловсролын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд баримталж буй олон улсын нийтлэг жишиг, Монгол улсын хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн бусад байгууллагаас мэргэжлийн, удирдлагын түвшинд тавьж буй шаардлага, мэргэжлийн стандарт, норм, үндэсний дээд боловсролын хөгжлийн чиг хандлага зэргийг тусгах бодлого, чиглэлийг баримталж ирсэн.
Сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий 22 сургалтын танхим, 10 мэргэжлийн кабинет, 9 лаброториудыг орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр бүрдүүлэн сургалтанд ашигладаг.