ИЗОУИС-ИЙН НОМЫН САНГИЙН ЖУРАМ

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Төв болон Салбар сургуулийн номын сангууд нь ИЗОУИС-ийн профессор, эрдэмтэн багш, ажилтан ажилчид суралцагсдад номын сангийн үйлчилгээ үзүүлнэ.
  • Уншигч, хэрэглэгч нь номын санд уншигчийн карт нээлгэхдээ иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхийг авчирч 1000 төгрөгөөр карт нээлгэнэ. Уншигч хэрэглэгчийн номын сангаар үйлчлүүлэх хугацаа дуусвал 500 төгрөгөөр сунгуулна.
  • Багш, ажилтан, докторант, магистрант нарт хоёроос дээш хувьтай номыг 1-3 хоногийн хугацаатай гэрээр олгох ба дараагийн уншигч тухайн номыгзахиалаагүй тохиолдолд хугацааг сунгаж болно.
  • Номын сангийн фондын сан хөмрөгт нэг хувь байгаа ном, гар бичмэл, доктор болон магистрындипломын ажил, тогтмол хэвлэлийг гэрээр олгохгүй зөвхөн уншлагын танхимаар олгож үйлчилгээ үзүүлнэ.
  • Уншигч номын сангийн ном, хэвлэл, бусад материалыг хугацаандааөгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоногоос нь хамааран үйлчлүүлэх эрхийг ньтодорхой хугацаагаар түдгэлзүүлэх арга хэмжээ авах ба уншигч эрхээ түдгэлзүүлэхсонирхолгүй тохиолдолд өөрийн хүсэлтээр хэтрүүлсэн хоног тутамд 1000 төгрөгөөралданги тооцуулах боломжтой.
  • Уншигч ажлаас чөлөөлөгдөх, түр чөлөө авах, өндөр насны тэтгэвэртогтоолгох, сургуулиас шилжих, төгсөх зэрэг тохиолдолд номын сантай тооцоо хийжтойрох хуудас зуруулсны дараа захиргаа хүний нөөц, сургалтын албаны ажилтнуудхолбогдох материалыг өгч, тушаал шийдвэрийг гаргана. Энэхүү заалтыг зөрчсөнтохиолдолд хариуцлага алдсан ажилтан тухайн уншигчийн нэр дээр байсан номыгөөрөө төлж барагдуулан, номын санг хохиролгүй болгоно.
  • Чөлөөт сонголттой уншлагын танхимаас санаатай буюу санамсаргүйбайдлаар ном авч гарсан, ном, хэвлэлийг гэмтээсэн, хуудсыг нь урсан гэмтээсэн, хулгайлахоролдлого хийсэн үйлдлийг ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэн “ИЗОУИС-ийн багш, ажилтан,суралцагчийн ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцон сургуулиас хасах хүртэларга хэмжээ авна.
  • Хэвлэмэл хэлбэрээр магистр, докторын судалгааны бүтээлийг номын сандхүлээлгэн өгөхдөө “Магистр, докторын судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөхжурам”-ын шаардлагыг хангасан байна.
  • Цахим хэлбэрээр /CD, DVD/ бакалавр, магистр, докторын судалгааныажлыг номын санд хүлээлгэн өгөхдөө дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Бакалавр, магистр, докторын судалгааны ажил нь текст хэлбэрээрсонгогдожхуулах боломжтой .PDF өргөтгөлтэй файл болон ажлыг бэлтгэсэн цахимфайл “.DOCX, .ТЕХ өргөтгөлтэй”, мөн түгээмэл бус фонд ашиглан бичсэн болфондыг хавсаргасан байх;
  • Цахим болон цаасан хэлбэрээр хэвлэгдсэн судалгааны ажил нь үг үсэг,өгүүлбэр, утга, агуулга болон хуудасны дугаарлалт зөрүүгүй байх;
  • Дипломын хавтас, нүүр хуудсан дээрхи мэдээллийг бүрэн багтаасанхаягийг хэвлэн CD дээр нааж, зориулалтын хайрцаганд хийн номын санд хүлээлгэнөгөх.
  • Номын сан нь cap бүрийн эхний долоо хоногийн Даваа гаригт дотоодажлын /сургалт, семинар, хурал, хэлэлцүүлэг, их цэвэрлэгээ/ өдөртэй байна. Дотоодажлын өдрийн үйл ажиллагаанд номын сангийн бүх ажилтнууд хамрагдана.

НОМЫН САНГИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Номын сан дор дурдсан эрх эдэлнэ.

  • Номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг боловсруулан сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ.
  • Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэлийг БСШУ-ны сайдын 2007 оны” Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415-р тушаалын дагуу төлүүлнэ.
  • Номын сантай холбоотой дүрэм, журам боловсруулж батлуулна.
  • Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд зүйлсийг худалдан авч хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулна.
  • Номын сангийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардах, хэвийн нөхцөлийн хангуулж ажиллана.
  • Номын санд мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын дагуу он болон утга, агуу
  • лга, эдэлгэний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж фондоос хасаж, номын сангийн фондын эргэлтийг байнга сайжруулдаг байна.
  • Дотоодын болон гадаадын их, дээд сургуулийн болон к
  • оллежийн номын сан, олон улсын байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, төсөлд оролцоно.

Номын сан дор дурдсан үүрэг хүлээнэ.

  • Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна.
  • Уншигч, хэрэглэгчдэд ном, хэвлэл, мэдээлэл ашиглах, номын сангийн электрон катологи ашиглах талаар зөвлөгөө өгч, ном, хэвлэлээр шуурхай үйлчилнэ.
  • Номын сангийн фондын тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, үр дүнг санхүү, эдийн засгийн газарт цаг хугацаанд нь тайлагнана.
  • Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэнг тогтмол гаргаж, үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.
  • Ном хэвлэлийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлнэ.
  • Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулан, үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэн электрон мэдээллийн санг бий болгоно.

УНШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Уншигч дор дурьдсан эрх эдэлнэ:

  • ИЗОУИС-ийн профессор багш, ажилтан, суралцагчид Төв болон Салбарсургуулиудын номын сангуудаар цагийн хуваарийн дагуу тохитой орчинд, үнэ төлбөргүй, түргэншуурхай үйлчлүүлэх;
  • Ном, хэвлэлийн бүтээгдэхүүн ба бусад мэдээллийн эх сурвалжуудаасхайлт хийх, материал сонгоход мэргэжлийн зөвлөгөө, тусламж авах, лавлагаа, номзүйн үйлчилгээгээр хангагдах;
  • Сан хөмрөгт байхгүй буюу хүрэлцэхгүй байгаа номын талаар саналаа өгөх;
  • Номын сангийн үйлчилгээний чанар, харилцааны соёлын талаар санал,хүсэлт, гомдол гаргах.

Уншигч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

  • Уншигч нь номын сангийн журамтай танилцан, түүнийг сахин биелүүлэх;
  • Уншигч нь номын сангийн ном, хэвлэл, бусад материалыг гамтай,гэмтээхгүй /хуудсыг урах, нугалах, тэмдэглэл хийх, зурах гэх мэт/ хэрэглэх, заасанхугацаанд буцаан өгөх үүрэгтэй;
  • Уншигч нь номын сангаас ном, хэвлэлийн бүтээгдэхүүний хуудас бүрэн,бүтэн байгаа эсэхийг шалган авч, буцааж өгөхдөө шалгуулах;
  • Уншигч өөрийн үнэмлэх болон номын сангаас авсан ном, хэвлэлийнбүтээгдэхүүнийг бусдад дамжуулахгүй байх;
  • Уншигч нь ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг алдаж үрэгдүүлсэн буюугэмтээсэн тохиолдолд номын санд мэдэгдэн номын сангийн журмын заалтуудын дагуу төлж номын санг хохиролгүй болгох үүрэгтэй;
  • Уншигч нь номын сангийн байранд дэг журам, ариун цэврийг сахих, дуучимээ гаргах, чанга ярих, тоглоом тоглох зэргээр бусдад саад болохгүй байх, номынсангийн ажилтнуудтай зөв, боловсон харилцах үүрэгтэй;
  • Оюутны үнэмлэх болон ажлын үнэмлэхээ гээсэн тохиолдолд номын сандмэдэгдэж, үйлчлүүлэх эрхээ түр хугацаагаар хаалгах үүрэгтэй;
  • Уншигч ажпаас чөлөөлөгдөх, түр чөлөө авах, өндөр насны тэтгэвэртогтоолгох, сургуулиас шилжих, төгсөх зэрэг тохиолдолд номын сантай тооцоо хийжтойрох хуудас зуруулсны дараа ажлаас чөлөөлөгдөх болон бусад шилжилтхөдөлгөөнийг хийлгэх үүрэгтэй.

АЛДАГДСАН БУЮУ ГЭМТЭЭСЭН НОМ, ХЭВЛЭЛИЙН

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТӨЛҮҮЛЭХ

  • Уншигчийн үрэгдүүлсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нөхөн төлүүлэхэдБСШУ-ны Сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалаарбатлагдсан “Алдагдсан буюу гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыгбаримтална.
  • Уншигч нь ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг зэрэг хэвлэмэлболон хэвлэмэл бус материалыг үрэгдүүлсэн, ихээр гэмтээсэн (ном, хэвлэлийнбүтээгдэхүүний 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн, хавтсыг нь бүрэн салгаж ашиглахболомжгүй болгосон, номын хуудсанд зурж тэмдэглэсэн, норгож гэмтээсэн, зураг,схем, диаграммыг тасдаж авсан, CD, аудио видео хуурцаг гэмтээсэн) тохиолдолдтухайн номын ижил хувиар нь (зохиогч, хэвлэсэн он нь тохирсон) болон дараагийнонуудад хэвлэгдсэн ижил номоор нөхөн төлж хохирлыг барагдуулна.
  • Үрэгдүүлсэн номын ижил хувь олдохгүй байгаа тохиолдолд номын сандтөлбөрт авах хэрэгцээт номын жагсаалтыг үндэслэн 1 номыг 2 ширхэг номоор нөхөнтөлж болно.
  • Номын төлбөрт авах хэрэгцээт номын жагсаалтыг жил бүрийн 9-р сардбагтаан номын сангаас шинэчлэн гаргана.
  • Нэг хувьтай ном, топгмол хэвлэл, сонин сэтгүүлийг үрэгдүүлсэн, гэмтээсэнтохиолдолд заавал ижил хувиар нь нөхөн төлнө.
  • Номын тооллогоор дутагдсан номын төлбөрийг хариуцсан номын санчаартөлүүлэхдээ БСШУ-ны Сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалаарбатлагдсан “Алдагдсан буюу гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыгбаримтална.
  • Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нөхөн төлүүлэх үйл ажиллагааныхэрэгжилтэнд Номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.
  • Гэмтсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг ИЗОУИС-ийн номын сангийн номынсанч-ном сэргээн засварлагчаар стандартын дагуу засаж сэлбүүлэн, гарсан зардлыгном гэмтээсэн уншигч төлж хохирлыг барагдуулах боломжтой.

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС