ИХ ЗАСАГ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

Thumbnail

Мэндчилгээ

1999 оноос хойш ахисан түвшиний сургалтын үйл ажиллагааг явуулж буй Их засаг шинжлэх ухааны сургуулийн вэб хуудсанд морилж буй Эрхэм таныг угтан мэндчилье.

Тус сургууль нь дотоодод болон олон улсад(BAC) магадлан итгэмжлэгдсэн нийт 7 хөтөлбөрөөр доктор, магистр, эчнээгийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНПУ-д болон өөрийн улсын их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд хичээл заадаг. Манай сургууль нь олон улсын болон дотоодын их дээд сургуулиудаас зохион байгуулагддаг эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцох, илтгэл хэлэлцүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хууль зүй, эдийн засаг, боловсрол судлалын салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзалт ярилцлага зохион байгуулж хэвшсэн.

Бид тус сургуульд элсэн суралцагсдыг онолын өндөр мэдлэг чадвартай, бие даан тасралтгүй суралцаж, хөгжих хүсэл эрмэлзэлтэй, судалгааны арга барил эзэмшсэн судлаач, мэргэжилтэн болгохын төлөө сургалт, эрдэм шинжилгээний таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Та бүхэн манай сургуульд элсснээр үндэсний болон олон улсын стандартад нийцсэн чанартай боловсролыг сонгох болно.

Манай сургуульд суралцах, хамтран ажиллах гадаад дотоодын хэнд ч сургуулийн маань үүд хаалга нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн захирал Хууль зүйн ухааны доктор Ph.D, дэд профессор Г.Наранбаатар

Та бүхэндээ эрдмийн их амжилт хүсэн ерөөе.

ТҮҮХЭН ТОВЧОО

Их Засаг Олон Улсын Их Сургууль нь ахисан шатны сургалтыг 2000 оноос хойш Эрдмийн сургууль нэртэйгээр 19 дэх жилдээ эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/02 тоот тогтоолоор Шинжлэн ухааны сургууль болж Их Засаг Олон Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг болсон.

Шинжлэх ухааны сургууль нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Олон улсын жишигт нийцүүлж шинжлэх ухаан, технологийн дэвшилд үндэслэн ахисан шатны болон эрдмийн зэрэг олгох төгсөлтийн дараах сургалтыг дараах чиглэлээр эрхлэн явуулж байна.

Thumbnail

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

  • Хичээлийн хөтөлбөрүүд дотоодод болон Олон улсад (BAC) магадлан итгэмжлэгдсэн.
  • Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулдаг.
  • Олон Улсын эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлтэй.
  • Сургалтыг улирлын /хавар, намар/ болон Бямба гаригуудад хичээллэнэ.
  • Орон нутгийн салбаруудад суралцах боломжтой.
  • Доктор, профессор, магистраас дээш зэрэг цолтой мэргэжлийн өндөр зэрэгтэй багш нар хичээл заадаг.
  • Онлайнаар сургалт авах боломжтой.
  • Сургалтын стандарт хангасан орчин үеийн анги танхим кабинетаар бүрэн хангагдсан электрон номын сантай.
  • Сургалтын төлбөрийг улирлаар төлөх боломжтой.
  • Байгууллагын захиалгаар болон хамт олноороо суралцвал сургалтын төлбөрийг 20 хувь хүртэл хөнгөлнө.
  • Гэр бүлийн болон төгсөгчийн сургалтын төлбөрийг 30 хувь хүртэл хөнгөлнө.
  • 3 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал Чингис хааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана.
  • Солонгос, ОХУ, Хятад, Казахстан зэрэг улсуудад эрдэм шинжилгээний хурал болон бусад хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС