ИХ ЗАСАГ ЖЭСАН ЧИНГИС ХААН ГАДААД ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ

Thumbnail

Мэндчилгээ

Хамгийн хүнд мөртлөө үр өгөөжтэй ажил бол хүнд ном зааж сурган, хүн болгон төлөвшүүлэх билээ. Мэдлэг оюун нь тэгширч, зан, төлөв, мөс, чанар нь төлөвшсөн байхыг цогц боловсрол гэдэг. Цогц боловсрол эзэмшсэн, олон нийтийн ажилд хувь нэмэрээ оруулж байгаа хүмүүсийг хаан ч ойр дотноор хүлээн авч хүндэлдэг. Тийм мэргэжилтэн бэлтгэн гаргахыг бид зорьж байгаа бөгөөд оюутнууд маань маш шаргуу сайн суралцан төгсч ирээдүйд Монгол, Солонгос, Хятадыг холбох оюуны гүүр болно гэдэгт итгэлтэй байна. Багш оюутнуудын маань амжилт бүтээл арвин байхыг ерөөлийг дэвшүүлье.
Захирал: Ардын боловсолын тэргүүний ажилтан Д.Даваадорж

ТҮҮХЭН ТОВЧОО

ИЗИС-ийн гадаад харилцаа өргөжин тэлж, байгаагийн нэг илрэл болсон Солонгос Монголын хамтарсан ЖЭСАН ЧИНГИС ХААН ГАДААД ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ 2005-2006 оны хичээлийн жилд 4 багш, 1 бүлэг, 30 оюутантай үүд хаалгаа нээж байсан бол 2013-2014 оны хичээлийн жилд Гадаад харилцааны ажилтан, Солонгос орон судлаач, Хятад хэл орон судлаач, Банкны эдийн засагч орчуулагч, Даатгалын эдийн засагч, Англи хэлний орчуулагч гэсэн 6 мэргэжлээр 17 бүлэг 350 гаруй оюутантай бакалаврын сургалтын үйл ажилгаагаа эрхэлж байна. Энэ хугацаанд Монгол, Солонгос, Хятад, Англи багш нар мөр зэрэгцэн ажиллсаны үр дүнд 5 удаагийн төгсөлтөөр Солонгос хэл-орон судлаач мэргэжлээр 74, Хятад хэл орон судлаач мэргэжлээр 196, Агнли хэлний орчуулагчаар 18, Банкны эдийн засагч-нягтлан бодогч мэргэжлээр 45, Банкны эдийн засагч орчуулагчаар 19 оюутан төгсгөн гаргаснаас 21 нь Бүгд Найрамдах Солонгос улсад магистрантурт суралцахаар явж, нийт 352 төгсөгчдийн 80% нь ажлын байртай болоод байна.

Thumbnail

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

Солонгос хэл — орон судлалын хоёр, гуравдугаар курсын оюутнуудыг Монголд ажиллаж байгаа Солонгосын компаниудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийж байна. Банкны эдийн засаг мэргэжлээр суралцагсад ТХБ Хадгаламж банк, ХААН банк зэрэг томоохон банк болон банк бус санхүүгийн байгууллатуудад дадлага хийх боломжоор хангагдсан. Түүнчлэн оюутны эзэмшиж буй чадвар чадамжийг дээшлүүлэх зорилгоор онц сурсан, нийгмийн идэвхи сайтай оюутнуудад 200 — 500 мянган төгрөгийн тэтгэлгийг жил бүр олгодог. Үүнд оюутны тоо хязгааралдаггүй. Монгол —Солонгосын Намянжүгийн үндэсний төвийн тэтгэлгийг жил бүр 10— 12 оюутныг тогтмол хамруулдаг. Мөн энэ хугацаанд 2 оюутныг Солонгос улсад 10 хоног, 2 оюутныг Хятад улсад 14 хоног аялуулж, 1 оюутныг улсын зардлаар Солонгос улсад суралцуулахаар явууллаа. Оюутны авъяас чадвар, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон үр өгөөжтэй өнгөрүүлэх, бие хүн хамт олныг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор ИЗОУИС —ийн хэмжээнд Жэсан Чингис хаан сургууль өөрийн нэрэмжит хэд хэдэн ажлыг уламжлал болгон зохиодог

  • 1 — р курсын оюутны дунд эх орны сэдэвт дуу шүлгийн “Аргамжааны чулуу” тэмцээн
  • 3 —р курсын оюутны дунд “Жижиг дунд бизнесийн төсөл” уралдаан
  • Нийт оюутны дунд “Солонгос орныг хэн сайн мэдэх вэ?” зохион бичлэгийн эчнээ уралдаан
  • Улаанбаатар хотын солонгос хэл судалдаг их, дээд сургуулиудын оюутны дунд “Солонгос ханз” тэмцээний жил бүр тогтмол зохион байгуулж байгаа нь Солонгос, Монголын найрамдал, хамтын ажиллагаа, солонгос хэл орон судлаачдыг дэмжсэн, Монголын олон нийтэд хандсан өргөн хүрээтэй ажил болон төлөвшиж байгаа нь сайшаалтай байна.
  • Бүх бүрэлдэхүүний сургуулиудийнхаа дунд өөрийн сургуулийн нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн жил бүр зохион байгуулж байна.
  • Хөдөө орон нутгаас элсэгч хүсвэл дотуур байранд суух боломжтой.
  • Манай сургуулийн оюутнууд ч ИЗОУИС—ийн хэмжээнд зохион байгуулдаг эрдэм шинжилгээ, урлаг, спортын олон төрлийн уралдаан тэмцээнд жил бүр амжилттай оролцон, тэргүүн, дэд байранд удаа дараа шалгарч байгаа нь бидний урам зоригийг бадраадаг билээ.
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС