ИХ ЗАСАГ ЧИНГИС СООСЭ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ

Thumbnail

Мэндчилгээ

Эрхэм хүндэт эрэдэмтэн багш нар, оюутан залуус эцэг эхчүүд та бүхэнтэй цахим хуудсаараа мэндчилж байгаадаа туйлын баяртай байна.

Чингис соосэ олон улсын харилцааны сургууль нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын эрх зүйч, олон улсын харилцааны ажилтан, аюулгүй байдал, хууль сахиулахын чиглэлээр 5000 гаруй мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн нийлүүлсэн бөгөөд тэд сургуулийхаа нэр хүндийг өндөрт өргөн, салбар салбартаа үр бүтээлтэй ажиллаж байна.

Манай сургуулийн хамт олон оюутан суралцагчдын бүтээлч хандлагыг хөгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, оюутан бүрт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх , багшлах боловсон хүчний эрдэм судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих , зөв хандлага, сэтгэлгээтэй төгсөгчдийг нийгэмд бэлтгэн гаргах зорилттой ажиллаж байна.

Бидний амжилт бүтээл жилээс жилд улам бүр нэмэгдэн,сургуулийнхаа болон эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүндэттгэсэн: Их засаг Чингис СООСЭ ОУ-ын харилцааны сургуулийн захирал, дэд профессор Л. Оюун

ТҮҮХЭН ТОВЧОО

Их засаг Чингис Соосэ сургууль нь 2000 оноос сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн,Их засаг Олон улсын их сургуулийн томоохон салбар сургуулиудын нэг юм.

Их засаг Чингис Соосэ сургуульд:

- Олон улсын ба гадаад харилцааны ажилтан

- Олон улсын эрх зүй

- Эрх зүй

- 2+2 хөтөлбөр агаарын хөлгийн нисгэгч

- Инженер

- Бүхээгийн ажилтанчиглэлээр 500 гаруй оюутан суралцаж байна.

Дээр дурдсанмэргэжлээр 3000 гаруй төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж, төгсөгчдийн 70 гаруй хувь нь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хууль хяналтын байгууллагуудаднэр хүндтэй ажиллаж байна.

Чингис Соосэ сургууль нь бусад салбар сургуулиудтай мөр зэрэгцэнИЗОУИС-ийнзорилго, зорилт, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, оюутан суралцагчдын суралцах таатай орчныг бүрдүүлэх, багш, оюутнуудын идэвх санаачилгыг хөхүүлэн дэмжин “Оюуны хүч-амжилтын үндэс” уриатайгаар сургалт, эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн ажлыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Тус сургууль нь“Оюутны намар” урлагийн их наадмын 10 удаагийн шилдгийн шилдэг сургууль, “Бага олимп” спортын наадмын 2 удаагийн шилдэг, ИЗОУИС-ийн Сагсан бөмбөгийн 13 удаагийн аварга, Хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт , Таеквондогийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт, ИЗОУИС-ийн Шилдэг тохижилттой сургуульюм.

Их засаг Чингис соосэ сургуульд суралцаж буй оюутнууд өөрийн авъяас чадвар, шинэ санаа санаачилгаа хөгжүүлэх бүрэн боломжоор хангагдсан бөгөөд үүний тод жишээ нь жил бүр ИЗОУИС-ийн захиргаанаас зохион байгуулагддаг Супер студент тэтгэлэгт хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 10 гаруй оюутан Япон, БНСУ, АНУ-д нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнагдансуралцаад ирсэн юм.

Оюутан суралцагчдын эрдэм судалгааны ажлыг дэмжих, тэднийг судалгаа шинжилгээ хийх арга барилтай болгох, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг“Их засаг-орчин үе”, Ж. Цэвээний нэрэмжит “Нэрт соён гэгэрүүлэгчид” намтар судлалын, “Олон улсын харилцаа ба глобалчлал” зэрэг оюутны эрдэм шинжилгээний хурлуудад тус сургуулийн оюутнууд хүчтэй өрсөлдөгч байж,тэргүүн болон шагналт байруудад шалгардаг.

Thumbnail

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

Сургуулийн эрхэм зорилго

ИЗОУИС-ийн эрхэм зорилго, зорилтынхүрээнд Чингис соосэ сургууль нь “Эрх зүй, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны салбарт шилдэгболовсон хүчин нийлүүлдэг, шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий Их засаг их сургуулийн шилдэг салбар сургуулийн нэг байж сургуулийнхаахөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна” гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.Жил бүр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлдэг бөгөөд ажлаажил, улирал, 7 хоног тутам төлөвлөн ажилладаг.

  1. Давуу тал
  • Үндэсний түүх соёлоо дээдэлдэг, ёс суртахууны зөв төлөвшилтэй, гадаад хэл, компьютерийн мэдлэг чадварыг эзэмшсэн, онол, практикийг хослуулан багаар ажиллах чадвартай эрх зүй, олон улсын эрх зүй, олон улсын харилцаа чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг
  • Мэргэжлийн хичээлээс гадна япон, хятад, солонгос хэлийг сонгон судалдаг.
  • Оюутан залуусыг бүх талаар хөгжих боломжоор хангаж, мэргэжлийн АСТ, олимпиад, мэтгэлцээн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцоход санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
  • Оюутан суралцагчдын санал санаачилгыг дэмжин, өөрсдийнх нь байгуулсан сайн дурын байгууллага, клубуудын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжин ажилладаг. Тэдний явуулж буй үйл ажиллагаагаар дамжуулан оюутнуудын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжийг нээж өгдөг.Тус сургуульд 10 гаруй оюутны үүсгэл санаачилгын байгууллага ажиллаж байна.
  • Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Япон улсад цалинтай дадлага хийлгэдэг.
  • Супер студент тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад 100% тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой.
  • Төгсөгчдийн 70-аас дээш хувь нь ажлын байртай. Салбар салбартаа нэр хүндтэй ажиллаж байна.
  1. Хичээлийн байр

СХД-ийн 27-р хороонд байршилтай,1424 метр квадрат талбай бүхий 3 давхар хичээлийн байртай

  1. Хичээлийн байрны багтаамж

1200 гаруй оюутан суралцах багтаамжтай.

  1. Лаборатори, анги танхим

Их засаг Чингис соосэ сургуульд 33 анги танхим, 2 лекцийн заал, цогц боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийн кабинет, 48 компьютер бүхий 1 лабораторитой.

Номын сан

Их засаг Чингис соосэ сургуулийн номын сан 100 хүний суудалтай. 24 цагийн үйл ажиллагаатай, 18 мянган төрлийн 66 мянга гаруй номтой

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail

Спорт заал

Хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна хичээлийн бус цагаар сагсан бөмбөг, волейбол, үндэсний бөхийн секц дугуйлан хичээллэдэг.

  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС