Их засаг аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн оюутан залуус, үе үеийн төгсөгчид, тэдний эцэг эх , хамтран ажилладаг байгууллага хамт олны ажилтан ажиллагсад та бүхэнд сургуулийнхаа эрдмийн хамт олны өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.
Их засаг олон улсын их сургууль нь 20 дахь жилдээ Аюулгүй байдал хууль сахиулахын чиглэлээр олон арван шилдэг мэргэжилтэн залуусыг нийгэмд бэлтгэн гаргасан билээ.
Манай сургуулийн хамт олон ИЗОУИС-ийн эрхэм зорилго, багш, оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах итгэл дүүрэн байна. Бидний бэлтгэсэн боловсон хүчин Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Хүндэттгэсэн: Их засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн захирал, магистр М.Мөнхсайхан
Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн танилцуулга
Их Засаг олон улсын их сургуулийн Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургууль нь анх 2004 онд Аюулгүй байдал хууль сахиулахын мэргэжлээр элсэлтээ авч эхэлсэн бөгөөд 18 дахь жилдээ мэргэжилтэн бэлтгэж төгсгөөд байна.
Тус мэргэжил нь 2022 оноос Их Засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний сургууль болж Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Их Засаг аюулгүй байдал хууль сахиулахын сургууль нь “ Аюулгүй байдал хууль сахиулах ” мэргэжлээр элсэлт авдаг.
Тус сургуулийг тухайн мэргэжлээр төгсөөд хөрвөж ажиллах боломжтой мэргэжлийн чиглэл болон байгууллагууд :
Цагдаагийн байгууллагад хэв журмын цагдаа , тээврийн цагдаа, мөрдөгч , хэрэг бүртгэгч, экологийн цагдаа, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, хил гаалийн шалган нэвтрүүлэх алба, нисэхийн аюулгүй байдлын алба, байгууллагын аюулгүй байдлын ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, архивын ажилтан, хүний нөөц, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах зэрэг маш олон мэргэжил рүү хөрвөн ажиллах боломжтой.
Онцлог, давуу тал:
Оюутан Аюулгүй байдал хууль сахиулахын мэргэжлээр элсэн суралцах хугацаандаа төрөл бүрийн олон талт мэдлэг чадваруудыг эзэмшдэг.
1. Хээрийн бэлтгэл арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг
Хээрийн бэлтгэлийн арга хэмжээ нь зэсвсэгт хүчний 119 дүгээр ангид болдог нь оюутнуудад олон боломжийг нээж өгдөг бөгөөд практик дээр үр дүнтэй суралцах боломжийг олгодог. 1-3 дугаар курсэд оюутнуудыг жилд 2 удаа буюу намар болон хаврын улиралд хээрийн бэлтгэлийн арга хэмжээнд 7-14 хоногийн хугацаатай оролцуулдаг бөгөөд уг бэлтгэлийн үед автомат болон гар буу зэрэг зэвсэг техник хэрэгсэлтэй харьцах, цэргийн бэлтгэл сургуулилт, цэрэгжилтийн норм норматив хангах, буудлага хийх зэрэг мэдлэг чадваруудыг эзэмшдэг.
2. Мэргэжлээрээ хөрвөж ажиллах боломжууд
Цагдаагийн байгууллагад хэв журмын цагдаа , тээврийн цагдаа, мөрдөгч , хэрэг бүртгэгч, экологийн цагдаа, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, хил гаалийн шалган нэвтрүүлэх алба, нисэхийн аюулгүй байдлын алба, байгууллагын аюулгүй байдлын ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, архивын ажилтан, хүний нөөц, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах зэрэг маш олон мэргэжил рүү хөрвөн ажиллах боломжтой.
3. 2+2 хөтөлбөр
Тус сургууль 2022-2023 оны хичээлийн жилд 2 +2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр оюутан 2 жилд Монгол улсад 2 жил гадаад улсын их дээд сургуульд мэргэжлээрээ суралцаж төгсөх боломжтой юм.
4. Оюутныг хөгжүүлэх клуб
Эрдэм шинжилгээ судалгааны Соломон клуб
Дэлхийн таеквондогийн Дайчин Шонхор клуб
Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн оюутны үйлчилгээний төв
Илтгэх урлаг парламентийн мэтгэлцээний Шонхор клуб
5. Дадлагаа мэргэжлийн байгууллагуудад хийж гүйцэтгэдэг
Тухайн сургуульд суралцагч нь танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа Нийслэлийн онцгой байдлын газар, анги, нийслэлийн болоод орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, прокурор, эрүү, иргэн, захиргааны шүүх , иргэний нисэхийн аюулгүй байдлын алба, хил гаалийн шалган нэвтрүүлэх алба, байгууллагын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс нэгжүүдэд хийдгээрээ онцлоготой.
6. 1 удаа хувцас хэрэглэлээ аваад 4 жил өмсөж хэрэглэнэ
Оюутан 4 жил суралцах хугацаандаа сургуулиас баталсан өвөл, зуны хээрийн эрээн хувцас мөн өвөл, зуны ногоон дүрэмт хувцас, таеквондогийн хувцас, албаны тусгай бэлтгэлийн хувцас зэрэг 6 нэр төрлийн хувцас хэрэгсэл хэрэглэдэг. Тухайн хувцас хэрэглэлийг зөвхөн 1 удаа авна. Үүнийгээ 4 жил суралцах хугацаандаа өмсөх бөгөөд өөр ямар нэгэн хувцас хэрэглэдэггүй нь оюутанд санхүүгийн хувьд болоод бусад асуудал дээр давуу тал болдог.
7. Судалдаг хичээлүүд
Цэргийн хэргийн эрдэм , орчин үеийн зэвсэг тусгай хэрэгсэл, шалган нэтврүүлэх хууль сахиулах , дэлхийн таеквондо, албаны тусгай бэлтгэл, аюулгүй байдлын хичээлүүд болон эрх зүйн хичээлүүдийг хавсран заадаг нь тухайн мэргэжлийн хөрвөх боломжийг бүрдүүлдэг.
Дээр зөвхөн онцлог хичээлүүдийн дурьдсан бөгөөд хичээл бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг.