Даяарчлалын эрин үед улс орнуудын хөгжил, зах зээлийн нийгмийн чиг
уялдам хүний олон талт хэрэгцээг экологийн цэвэр бөгөөд хамгийн өртөг зардал
багатай, чанартай, гоо сайхан сэтгэл санааны таашаалд нийцсэн, хүн байгальд
ээлтэй бүтээгдэхүүнээр хангах, орчныг бүрдүүлэх шаардлага урган гарч байна.
Дизайны урлаг нь үйлдвэрлэлийг урагш хөтлөгч, эдийн засгийн үр ашгийг
дээшлүүлэгч, улмаар улс орны эдийн засгийн оршин тогтнох үндэс, хөгжлийн нүүр
царайг илтгэгч гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд өөрсдийн хөгжлийн үе шат
болон үйл ажиллагаагаараа харуулж байна. Аливаа улс үндэстний соёлын
түвшин, гоо сайхны мэдрэмж үнэлэмжийг аливаа урлагийн үндэс суурь болох
дүрслэх урлагийн хөгжлөөр нь таньж мэддэг нийтлэг жишиг тогтжээ.
Манай сургууль энэхүү хөгжлийн түүчээг чиглүүлэгч, хөтлөгч болсон уран
бүтээлч зураач, зохион бүтээгч архитектор, дизайнер мэргэжлүүдээр сургалт
явуулж, дээд боловсролтой мэргэжилтэн болгон төгсгөж байна. Мэргэжилдээ дур
сонирхолтой, мэргэжлийн ур чадварыг төгс эзэмшсэн хүмүүс хамгийн түрүүнд
ажлын байртай болж, хамгийн их амжилт, бүтээл гаргадаг нь төгсөгчид маань
сургуулиараа ямагт бахархаж байдаг юм.
Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль 2022 он - YouTube