ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН Х СУРГУУЛЬ БНХАУ-ЫН ХӨХ ХОТЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

· 1 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг олон улсын их сургууль БНХАУ-ын Хөх хотын Үндэсний их сургуультай оюутан солилцох, багш солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна эрдэм шинжилгээний бүхий л чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.Гэрээнд гарын үсэг зурах хүндэтгэлийн хуралдаанд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн проректор доктор Г.Туяа, Хүний нөөц, хамтын ажиллагаа, оюутны хөгжил эрхэлсэн проректор Б.Мэндбаяр, Гадаад харилцааны албаны захирал Н.Туул, Сургалтын нэгдсэн албаны дарга Х.Нэргүй, Шинжлэх Ухааны Сургуулийн сургалтын албаны дарга доктор Д.Одгэрэл нар, Хөх хотын Үндэсний их сургуулийн орлогч захирал доктор Лью Рүйхонг, Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн захирал доктор Чи Руй, Эдийн засаг менежментийн сургуулийн захирал доктор Хастунгалаг, Нийтийн захиргаа удирдлагын сургуулийн захирал доктор Ванг Лей нар оролцлоо. Тус гэрээг байгуулснаар Монгол Улс болон БНХАУ-ын багш судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд тодорхой ахиц дэвшил гарахаас гадна тус сургуулиудын оюутан суралцагчдын амжилттай сайн суралцах бололцоо нөхцөл нь сайжирч, хоёр орны найрсаг харилцаанд нэн ач холбогдолтой болж байгааг талууд онцлон тэмдэглэлээ.

Image
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС