Их Засаг олон улсын их сургууль 2023 онд БНХАУ-ын Эдийн засаг аж ахуйн сургуультай хамтран хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутны солилцоо хийх санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тус ажлын хүрээнд Чингис соосэ сургуулийн Хятад хэл сонгон судалдаг 1-3 дугаар курсийн хичээл сурлагаараа манлайлсан, шилдэг тэргүүний оюутнуудаа урамшуулан, үйл ажиллагааны зардлыг сургууль хариуцаж БНХАУ-ын Эдийн засаг аж ахуйн сургууль руу 14 хоногийн хугацаатай сургалтад хамруулахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд тухайн сургууль, хоттой танилцах, ярианы дадлага хийх сургалтад хамрагдах юм.