Ж.ЦЭВЭЭНИЙ НЭРЭМЖИТ “МОНГОЛЫН НЭРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧИД”

· 3 минут зарцуулна
Thumbnail

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТҮҮХ, МОНГОЛ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ Ж.ЦЭВЭЭНИЙ НЭРЭМЖИТ “МОНГОЛЫН НЭРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧИД” СЭДЭВТ ОЮУТАН, БАГШ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ТАЙЛАН Улаанбаатар хот 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөрИх Засаг Олон Улсын Их Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “МОНГОЛЫН НЭРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧИД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал багш судлаач, оюутны ангиллаар амжилттай болж өндөрллөө. Тус эрдэм шинжилгээний хурал нь бакалаврын мэргэжлийн хөтөлбөр бүрээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэгийг бататгах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барил, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Багш судлаачдын ангилалд 20 гаруй илтгэл, оюутны ангилалд 50 гаруй илтгэл ирүүлсэн байна. Үүнээс багш, судлаачдын ангилалд 12, оюутны ангилалд 20 илтгэл хэлэлцүүлсэн. Уг эрдэм шинжилгээний хуралд ИЗОУИС-ийн сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн проректор Л.Туяа, санхүү эрхэлсэн проректор Шагдаржав, СНА-ны дарга Х.Лутчимэг, салбар сургуулиудын захирлууд зочид төлөөлөгчөөр оролцлоо. Багш, судлаачийн ангиллын хурлын Ерөнхий шүүгчээр ИЗОУИС-ийн сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн проректор, доктор, дэд про Л.Туяа, Түүхч, судлаач, МУСГЗ Т.Мандир, Түүх доктор, про О.Сүхбаатар, ИЗОУИС-ийн зөвлөх багш, МУСГЗ Л.Нямаа нар дэнсэлж дүнгээ гаргалаа. Багш судлаачдын ангилалд:I байранд ИЗОУИС-ийн багш Б.Энх-Өлзий “Зохиолч түүхч Н.Нагаанбуугийн намтар, Монголын түүх гүн ухааны судлалд оруулсан хувь нэмэр” сэдэвт илтгэлээрээII байранд ИЗОУИС-ийн багш Х.Төмөрбаатар “Г.Сүхбаатарын Монголын эртний түүх судлалд оруулсан хувь нэмэр” сэдэвт илтгэлээрээIII байранд ҮБХИС-ийн багш Р.Онон “Нүүдэлчин Монголчуудын авъяас билэгт хүү Чинагийн Галсан” сэдэвт илтгэлээрээТусгай байранд ИЗОУИС-ийн багш Заяамөнх, Батжаргал “Монгол улсын ардын багш Г. Лхаахүүгийн боловсрол судлалын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр” сэдэвт илтгэлээрээ тус тус байр эзэлсэн.Оюутны ангиллын хурлын Ерөнхий шүүгчээр Түүх, монгол судлалын тэнхимийн эрхлэгч Б.Энх”Өлзий, санхүү эрхэлсэн проректор Шагдаржав, СНА-ны дарга Х.Лутчимэг, Түүх, монгол судлалын тэнхимийн багш доктор А.Бямба, Түүх, монгол судлалын багш Х.Төмөрбаатар нар шүүж дэнсэллээ. Оюутны ангилалд:I байранд ХЗС 406-р бүлгийн оюутан Б.Цэнгэг “Магсаржав хурцын Дугаржав түүний амьдралын түүхэн замнал” сэдэвт илтгэлээрээII байранд МУИС-ийн оюутан Г.Ану, У.Сарангэрэл “Нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний монголын археологи, түүхийн салбарт оруулсан хувь нэмэр” сэдэвт илтгэлээрээIII байранд ХЗС-ийн 303-р бүлгийн оюутан Т.Бөххишиг “Монголын түүх судлалд Рашид Ад-диний оруулсан хувь нэмэр (Судрын чуулган) сэдэвт илтгэлээрээ Тусгай байранд ЧСОУХС-ийн 232-р бүлгийн оюутан М.Даваасамбуу “Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, зохиолч Л.Түдэв” сэдэвт илтгэлээрээ Тусгай байранд ЧСОУХС-ийн 130-р бүлгийн оюутын И.Доржнямбуу “Онход овогт Сангажавын Жамъян гүнийн намтар, нийгэм, улс төрийн үйл ажиллагаа, боловсрол, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, түүнийг тодруулах нь” сэдэвт илтгэлээрээ тус тус байр эзэлсэн.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС