ИХ ЗАСАГ-ОУИС-ийн ҮИТС-ийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөтөлбөрийн багш, оюутнууд бид “Хоггүй аялцгаая” аянд нэгдэж байна. Та бүхэн ч гэсэн нэгдээрэй. Бид Аялал жуулчлалын мэргэжлийн хээрийн хичээлийг “Дарьгангын байгалийн цогцолборт газар“ -ын Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай хамтран 2020 оны 10-р сарын 9 нөөс 12-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус хээрийн хичээлийн хүрээнд ХАРИУЦЛАГАГҮЙ аялагчдын байгальд хаясан хогийг цэвэрлэлээ. ТАРХИНДАА ХОГТОЙ ХҮН БАЙГАЛЬД ХОГ ХАЯДАГ .