Их засаг ОУИС нь Төрийн банктай хамтран ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Их засаг СЭЗС-ийн санхүү, банк, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлийн оюутнууд Төрийн банкинд ажлын байранд суурилсан сургалтад хамрагдаж, цалинтай дадлага зургаан сарын хугацаанд хийнэ. Энэ хугацаанд оюутнууд Төрийн банкинд үндсэн ажилтнаар ажиллаж мэргэжлийн ур чадварт суралцаж, ажлын байранд шууд бэлтгэгдэх, туршлага хуримтлуулах давуу талтай юм.