Их засаг Олон улсын их сургуулийн төгсөгч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манлайлж байна

· 3 минут зарцуулна
Thumbnail

Судан Улсын Дарфур мужид НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих үйл ажиллагаанд UNAMID-ын мандатын дагуу Цагдаагийн зөвлөх гэдэг албан тушаалд жил орчим үүрэг гүйцэтгэж буй Нямдэлэгийн Энх-Наранг танилцуулж байна.

Image

Image

Тэрбээр Их Засаг Их сургуулийн Их засаг Аюулгүй байдал хууль сахиулах 426 дугаар бүлгийг 2009 онд төгссөн, манай шилдэг төгсөгчдийн нэг юм.

Image

Энхийг дэмжих үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож байгаа цөөхөн эмэгтэйн нэг. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Дарфур дахь нийт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, цэргийн энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан 12 км-ийн мини-марафонд түрүүлж, алтан медаль, цом хүртжээ. 20 орны 150 орчим цагдаа, цэргийн алба хаагч эрэгтэй, эмэгтэй төрлөөр тэмцээнд оролцоход, улсынхаа нэрийг дуудуулан алтан медаль хүртжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаад ес дэхь жилдээ ажиллаж буй. ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс 102-ын мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байгаад цэнхэр дуулгатан болжээ. 2005 оноос хойш таеквондогоор хичээллэж эхэлсэн, спортын мастер, хар бүс нэг дантай тамирчин бүсгүй. 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах олон улсын таеквондогийн ес дэх удаагийн тэмцээнд 72 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байжээ.

“Би үргэлж монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Энэ бол тамирчин, цагдаа хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг мэдрэмж байх. Улсынхаа далбааг бариад л шагналын тавцан дээр зогсоод, эх орноо, аавынхаа, өөрийнхөө нэрийг дуудуулах тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан” хэмээн бахархан ярих дуртай.

Эмэгтэй хүүхдүүд ихэвчлэн бүжиг, хөгжим, дуу гэх мэт зүйлийг сонирхдог байхад тулааны спортоор хичээллэж, тэгээд бүр цагдаа болсон шалтгааныг нь лавлахад “Би их өвддөг хүүхэд байсан. Юм л бол унаж татаад, хамраас цус гараад, тогтохгүй эмнэлгээр их явна. Энэ хорвоогоос явчих гээд ээж, аавынхаа санааг их зовоодог хүүхэд байлаа. Тэгээд дунд ангиасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. Спорт л намайг хатуужуулж, эрүүлжүүлсэн юм шиг санагддаг. Ер нь бол би таеквондогийн спортыг сонгоогүй, таеквондо намайг сонгосон байх гэж боддог юм. Арван жилдээ даруухан, хүнд гар хүрэх нь байтугай бүрэг ичимхий хүүхэд байлаа. Гэтэл эхний оролцсон тэмцээнээсээ л амжилт гаргаж, таеквондогийн спортод шунан дурласан. Харин спорт минь намайг цагдаатай холбож өгсөн” гэж ярьсан юм.

Эх сурвалж: http://www.npost.mn/a/167238?fbclid=IwAR3_sEP4T83qkr6p1OaCGizdRTpFJw_ESsUQADeWIlMszbo1-HjilAENowE

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС