Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо. 2023-2024 оны хичээлийн жилд Шинжлэх ухааны сургууль нь олон улсын эрх зүй, боловсрол судлал, бизнесийн удирлага, түүхийн чиглэлээр докторын хөтөлбөр, эрх зүй, түүх, бизнесийн удирдлага, хүний нөөц, боловсрол судлал, түүх аялал жуулчлалын чиглэлээр магистрын хөтөлбөр, эрх зүй, нягтлан бодох бүртгэлээр эчнээ-бямбын ангийн хөтөлбөрүүдээр элсэлтээ авч сургалт, судалгааны ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сургуулийн профессор багш нарын 90 хувь нь доктор түүнээс дээш зэрэгтэй бөгөөд энэ хичээлийн жилд БНСУ, ОХУ, БНХАУ, Казахстан, АНУ, Швед, Бельги зэрэг улс орнуудаас олон суралцагч элсэн, танхим болон цахимын хэлбэрээр, монгол, англи хэл дээр хичээлээ үзэх сонголттойгоор суралцаж буй онцлогтой.