“БАГШИЙН ХӨГЖИЛ- XXI ЗУУН” БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

· 2 минут зарцуулна
Thumbnail

“Багшийн хөгжил-XXI зуун” ЭШХ нь 2008 оноос хойш их, дээд сургуулиудын судлаач багш нарын дунд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг хуралд Их засаг ОУИС-ийн багш судлаачдаас гадна дотоодын бусад их, дээд сургуулийн багш, судлаачид оролцдогоороо онцлогтой бөгөөд жилээс жилд өргөжин тэлж байна. Энэ жилийн хувьд Их засаг хууль судлал, судлаач багш нарын судалгааны чиглэл, мөн сурган, заах арга зүй гэсэн 2 салбарт 70 гаруй илтгэл ирсэнээс 2 дугаар шатанд 30 илтгэл шалгаран хэлэлцүүлэгдлээ. Уг хурлыг Их засаг хөгжил сан, ЦХХХЯ-ны сайд Н.Учралын ажлын алба, Юнител групп, ЖиМобайл ХХК, Хос гарьд сургалтын төв, Үндэсний Малчин ТВ, Их засаг Чингис Соосэ сургууль, Санхүү эдийн засгийн сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагууд ивээн тэтгэж оролцлоо. Багшийн сурган заах арга зүй салбар хуралдаанд:1. Тэрэлж Боардинг сургуулийн багш Д.Халиун2. МСҮТ Л.Баттогтох, Н.Оюунгэрэл3. ИЗ-Чингис Соосэ сургуулийн багш Я. Даарийсүрэн4. ИЗ-Чингис Соосэ сургуулийн багш Н.Булганаа 5. БСУС-ийн багш Ч.Лхагвасүрэн нар шалгарлаа. Уг салбар хуралдааныг Ц.Баасандорж /Доктор/, И.Отгонтуяа /Доктор/ Д.Хандмаа /Доктор/ нар шүүж дэнсэллээ.Их засаг хууль судлал, судлаач багш нарын салбар хуралд:1. ИЗ- Чингис Соосэ сургуулийн багш А.Бямба2. ИЗ- СЭЗС-ийн багш Р.Амаржаргал3. ИЗ-Чингис Соосэ сургуулийн багш Б.Энх-Өлзий, Ш.Энхтөр4. ИЗ-СЭЗС-ийн багш Х.Батжаргал, Б.Өнөрцэцэг5. БХИС-ийн багш Б.Одбаатар нар шалгарлаа. Уг салбар хуралдааныг Г.Туяа /Доктор/, Х.Лутчимэг /Доктор/, Ц.Цэлмэг /Доктор/ нар шүүж дэнсэллээ. Хуралд ирүүлсэн бүх илтгэлүүд “Багшийн хөгжил-XXI зуун” сэтгүүлд хэвлэгдэх бөгөөд уг сэтгүүлийн 9 дэх дугаар энэ жил хэвлэгдэн гарах юм.“Багшийн хөгжил-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд залуу судлаач багш нарын оролцоо нэмэгдсэн төдийгүй судлаач багш нарын илтгэлийн чанар жилээс жилд сайжирч байгааг дурдах ёстой.2023.03.13

ImageImageImage
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС